Манлай сумын гадна дулааны шугам сүлжээний ажлын зураг төсөв боловсруулах ажил

2012-05-11

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо:  2012.05.09

 

   Тендер шалгаруулалтын нэр:  Өмнөговь аймгийн “Манлай сумын гадна дулааны шугам сүлжээний ажлын зураг төсөв боловсруулах ажил”

   Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2012/60

 

           Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Манлай сумын гадна дулааны зураг төсөв боловсруулах ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендерийг 2012 оны 06 сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.Тендер түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй.

                   Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

 

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар:  213 тоот

Утас  98058808, 99538306