Говийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн барилгын зураг төсөв боловсруулах ажил

2012-06-19

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо:  2012.06.18

 

   Тендер шалгаруулалтын нэр:  Өмнөговь аймагт баригдах “ Говийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн барилгын зураг төсөв боловсруулах ажил”

   Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2012/54

 

           Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн барилгын зураг төсвийг боловсруулах ажил”-ыг гүйцэтгэх тухай зөвлөх үйлчилгээний тендерт  урьж байна.

Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендерийг “Хосолмол үнэлгээний арга”-аар шалгаруулах ба тендерийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хүчинтэй.

Тендерийг 2012 оны 07 сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 07 сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.

                   Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар:  213 тоот

Утас  96667952, 99538306