ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

2012-11-16

1.      Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Номгон сумын Сангийн далайн хийдийн барилга, ахуй үйлчилгээний барилгуудыг гадна дулааны шугам сүлжээнд холбох ажлын зураг, төсөв боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2.      Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өмнөговь аймгийн Номгон сумын төвд Сангийн далайн хийдийн барилга, ахуй үйлчилгээний барилгуудыг гадна дулааны шугам сүлжээнд холбох ажлын зураг, төсөв боловсруулах болно.

 

3.      Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Тусгай зөвшөөрал, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадварын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

 

4.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2012 оны 11 сарын 16ы өдрөөс 11 сарын 23-ны өдрийг хүртэл 9 цагаас 18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2012 оны 11 сарын 26–ны 11 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Өмнөговь аймаг Нутгийн Удирдлагын ордон 2 давхар 213 тоот өрөө

Утас 99069987, 99538306