Даланзадгад сумын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажил

2012-11-27

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

2012-11-27

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2012/100

            Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Даланзадгад сумын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

            Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 80000 төгрөгөөр худалдан авч болно. Данс Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендерийг 2012 оны 12 сарын 28-ны 11 цаг хүртэл хүлээн авч 12 цагт нээнэ. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар 213, утас  99901312, 99069987, 99538306