Эрүүл мэндийн газар, БОЭТөвд автомашин нийлүүлэх ажил

2013-02-27

Тендерийн урилга

2013-02-27

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Эрүүл мэндийн газар, БОЭТөвд автомашин нийлүүлэх ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2013/14

            Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  “Эрүүл мэндийн газар, БОЭТөвд автомашин нийлүүлэх ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

            Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 төгрөгөөр худалдан авч болно. Данс Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендерийг 2013 оны 03 сарын 28-ны 15 цаг хүртэл хүлээн авч 16 цагт нээнэ. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар 213, утас  99064464, 99538306