Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд хатуу хучилттай авто зам үргэлжлүүлэн тавих ажил

2013-03-04

Тендерийн урилга

2013-03-01

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд хатуу хучилттай авто зам үргэлжлүүлэн тавих ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2013/18

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд хатуу хучилттай авто зам үргэлжлүүлэн тавих ажил ажил”-ыг гүйцэтгэх тухай тендер зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 200000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендерийг 2013 оны 04 сарын 01-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04 сарын 01-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.Тендер түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй.

                   Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

 

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар:  213 тоот

Утас 70533536, 99087498, 99538306