Хог ачих, тээвэрлэх зориулалт бүхий автомашин

2013-04-10

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013.04.10

Тендер шалгаруулалтын нэр: Хог ачих, тээвэрлэх зориулалт бүхий автомашин

Тендер шалгаруулалтын дугаар: 2013/04

 

                                                     

Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хог ачих, тээвэрлэх зориулалт бүхий автомашиныг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 30,000 төгрөгийг Төрийн сан банк Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 111655001 тоот дансанд тушааж, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн  14 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэхүйц тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар

2 давхар 208 тоот өрөө Ж.Нандинцэцэг

Утас:7053-2499, 8609-9367