Газар ухдаг, түлхдэг универсаль трактор худалдан авах

2013-05-03

Тендер зарлах өдөр: 2013 оны 05  дүгээр сарын  01
Тендер шалгаруулалтын нэр:  Газар ухдаг, түлхдэг универсаль трактор худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ-СЭ-2013/ОНХС/04

         Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЗДТГ  эрх бүхий тендерт оролцогчдоос  “Газар ухдаг, түлхдэг универсаль трактор ” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг   бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг  нь  50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер  нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2013 оны 5-р сарын 31 ны  өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 5-р сарын 31 –ний өдрийн,  16 цаг 00 минутад  нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон

бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг:

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЗДТГазар. утас 88558096, 88606575