Архивын нягтруулсан шүүгээ нийлүүлэх тендер

2013-05-08

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Архивын нягтруулсан шүүгээ нийлүүлэх тендер”-т урьж байна. 

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2013ө/68

АЗДТГазар эрх бүхий тендерт оролцогчдоос “Архивын нягтруулсан шүүгээ нийлүүлэх” барааны нээлттэй тендер зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчид битүүлжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30000 төгрөгөөр худалдаж авч болно. Данс: Өмнөговь аймгийн Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендерийг /2013-05-21-ны өдрийн 11.00 цагаас/-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг /2013-05-21-ны өдрийн 12.00 цагт нээнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоног хүчинтэй байна.

Гадаадын этгээд тендерт ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

АЗДТГазарУудирдлагын ордон 2 давхар 226 тоот
Санхүү төрийн сангийн мэргэжилтэн Э.Ганхуяг
Утас: 99070185
70532630