Даланзадгад сумын орон сууцуудыг хэсэгчлэн хэрэглээний халуун усанд холбох ажил

2013-05-21

Тендерийн урилга

2013-05-20

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Даланзадгад сумын орон сууцуудыг хэсэгчлэн хэрэглээний халуун усанд холбох ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2013/42

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Даланзадгад сумын орон сууцуудыг хэсэгчлэн хэрэглээний халуун усанд холбох ажил”-ын тендзерийг 3 багцтайгаар зарлаж байгаа тул оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр багц тус бүрийг 50000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендерийг 2013 оны 06 сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 06 сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.Тендер түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй.

                   Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

 

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар:  206 тоот

Утас  99901323, 70533433