Зөвлөх үйлчилгээний тедерийн урилга

2013-06-03

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

2013-06-03                                                                                                               

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас Сумын төвийн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах газар доогуурх шугамын ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний нээлттэй тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.  

Зөвлөхийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний аргаар сонгоно.

Зөвлөхийн саналыг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан техникийн саналыг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагт нээнэ.  

Зөвлөх үйлчилгээний тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлт гаргасны дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  100,000 төгрөгөөр худалдан авч Баян-Овоо сумын төрийн сангийн нэгдсэн данс 5587001191 тоот дансанд тендерийн баримт бичгийн үнийг тушаана.

Оролцох хүсэлтэй аж ахуй нэгж урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлсэн байна.    

Тендерт оролцогч нь “0.4 кв-ын шугамын зураг төсөв хийх тусгай зөвшөөрөл” бүхий хуулийн этгээд байна

Гадаадын хуулийн этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй,

Сонирхсон этгээд зөвлөхийн тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.      

 


Хаяг:
Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Засаг Даргын Тамгын Газар

Холбоо барих утасны дугаар: 88714208,  88682049