Сэврэй суманд Инженерийн хийцэт худаг засварлах

2013-07-04

ТEНДEРИЙН  УРИЛГА 

Огноо: 2013 оны  07дугаар сарын 3

Тендер шалгаруулалтын нэр: Инженерийн хийцэт худаг засварлах

Тендер шалгаруулалтын дугаар:  ӨМ.СЭ.ОНХС.                       

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЗДТГазраас тус сумын Сайншанд нутаг дэвсгэрт байрлах инженерийн хийцэт  худаг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зарлаж байгаатай холбогдуулан уг ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна. 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлийг  50000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. 

Тендерийг 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минутанд нээнэ.

Тендерийн хорооны данс: Өмнөговь аймаг Сэврэй сум дахь ХААН банкны 5594001249.   

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

 

Хаяг: Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЗДТГазар

Худгийн Тендер шалгаруулах Үнэлгээний хороо

Харилцах албан тушаалтны нэр:

П.Отгон      88409660