Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад Агаарын тоосжилтийг хэмжих суурин багаж нийлүүлж суурилуулах, Даланзадгад суманд зөөврийн багаж нийлүүлэх а

2013-08-15

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2013.08.15                                                                                                    Даланзадгад

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад Агаарын тоосжилтийг хэмжих суурин багаж нийлүүлж суурилуулах, Даланзадгад суманд зөөврийн багаж нийлүүлэх ажил” 

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: ӨМ2013/69

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  “Агаарын тоосжилтийг хэмжих суурин багажыг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад нийлүүлж суурилуулах, зөөврийн багажыг Даланзадгад суманд нийлүүлэх ажил” -ыг зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер  ирүүлэхийг урьж байна.

     Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөгөөр худалдан авч болно.

     Данс:Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс

Тендерийг 2013 оны 09 сарын 16-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 сарын 16-ний өдрийн 12 цаг 00 минутанд нээнэ. Тендер түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болох бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ХАЯГ:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар:206 тоот

Утас: 88080552, 70533433