Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд шинээр баригдах 0.4 кВ-ын ЦДАШ

2013-09-02

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо 2013-09-21

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд шинээр баригдах 0.4 кВ-ын ЦДАШ

Тендер шалгаруулалтын дугаар: 2013/08

 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус сумын төвд шинээр баригдах 0.4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 / Нэг зуун мянган / төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.      

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 100 сая

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60 сая

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150 сая

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

 

Тендерийн хамт 1%-иас багагүй төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013-09-20 ны өдрийн 1000–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013-09-20 ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

    Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.   

 

  

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газар

Утас: 89821919, 88023435, 93077608