Хог, хаягдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2011-11-24

Даланзадгад хотын хог хаягдал, нийтийн эзэмшлийн газрын хамгаалалтын байдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохиогдож өнгөрлөө.

Тус хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Д.Мядагсүрэн, нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, Даланзадгад хотын ТҮК-ийн төлөөлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин аялал жуулчлалын газрын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон Даланзадгад сумын багуудын төлөөллөөс оролцжээ.  Иргэний танхимд зохиогдсон тус нээлттэй хэлэлцүүлгээр Даланзадгад хотын хог, хаягдалын асуудал, нийтийн эзэмшлийн газрын хамгаалалтын байдлаар ярилцаж санал солилцсон юм. Аймгийн ИТХ-аас энэ асуудлыг хариуцах ажлын хэсэг гаргасан бөгөөд нээлттэй хэлэлцүүлэгт тавигдсан санал санаачлагыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах юм байна.