Хүүхдийн хүмүүжлийн талаар хэлэлцэнэ

2013-09-12

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд залуучуудын хүмүүжлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. “Хүүхэд залуучуудын хүмүүжлийг төлөвшүүлэх арга  зам” сэдэвтэй энэхүү хэлэлцүүлэг энэ сарын 17-ний өдөр Нутгийн удирдлагын ордоны “Сүлд” танхимд зохион байгуулагдана. Хэлэлцүүлгээр ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын зөв хүмүүжилд холбогдох байгууллагууд, эцэг эх ямар оролцоотой байх талаар ярилцах юм байна. Хамгийн гол нь хүүхэд залуучууд өөрсдөө ямар оролцоотой, ямар эрх үүрэгтэй байх ёстойг талаар ярилцана гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Дашрамд дуулгахад энэхүү хэлэлцүүлэгт холбогдох байгууллагуудаас гадна эцэг эхчүүд, хүүхэд залуучууд иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож санал бодлоо илэрхийлэх боломжтой юм.