Хүнсний бүтээгдэхүүний талаар хэлэлцэв

2013-09-28


 

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын 2013 онд иргэдээр хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хүнс, хоол, тэжээлийн чанар, аюулгүй байдал, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөлөл, иргэд, иргэний нийгмийн зөвлөлдөх зөвлөлийн нийт 50 орчим хүн оролцож энэ сэдэвтэй холбоотой асуулт, санал гаргаж, асуултандаа хариулт авсан байна. Тухайлбал Мэргэжлийн хяналтын газрын хяналтыг сайжруулж тогтмолжуулах. хүнсний чанарын стандартыг чанд баримтлах. аймаг, сум бүрт лаборатори байгуулах. иргэдэд сургалт, мэдээллийг сайн өгч байх нь зүйтэй гэж оролцогчид хэлж байлаа. Мөн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар зэргийг аймагт байгуулах, төрийн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн худалдааны төвлөрсөн том битүү барилга, байгууламжтай захыг Даланзадгад суманд байгуулж, лангуу хямд үнээр түрээслүүлэх, ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн бодлого явуулах зэрэг олон санал гарсан байна. Эдгээр саналыг ажлын албаныхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн тодорхой шийдвэрт тусгаж ажиллах юм байна.