Кирилл бичигт буулгасан Ганжуур, Данжуур судрыг залав

2013-09-30

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв хамтран Аймгийн Маанийн хийд, Төв номын сан, Ханбогд сум Дэмчогийн хийдэд кирилл бичигт буулгасан Ганжуур Данжуурын эхний 61 ботийг залах ёслол боллоо.     

Хүн төрөлхтний агуу их өв соёлын нэг Монгол Ганжуур Данжуурыг хүндэтгэлтэйгээр нутаг хошуу зон олноо адислан, ажил үйлсээ даатган бурхны шашинг шүтэж шашны цаад утга учрыг ухааруулахын тулд Хэл бичгийн ухааны доктор, академич Д.Төмөртогоо тэргүүтэй эрдэмтэн мэргэд Эртний их хөлгөн судар болох Ганжуур Данжуурын 400 ботийг түвд хэлнээс Цогт Цагийн Хүрдэн соёлын төвийн лам хуварга, ажилчидтай хамтран кирилл бичигт буулган хэвлүүлжээ  Орчин үеийн шинжлэх ухааны эргэлтэнд оруулах таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаагийн хүрээнд Монгол хэлний их өв баялгийг арвижуулах, бурханы шашны сургаал номыг эх хэлээрээ нарийвчлан судлан суралцах, хүн ардад түгээн оюуны хэрэглэгдэхүүн болгох үүднээс сүсэг бишрэлт, уншигч олон түмэндээ хүргэхээр ийнхүү хүндэтгэн залсан юм.