ӨМНӨГОВЬЧУУД ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР, САЙХАН НААДЛАА

2011-08-11

Ардын хувьсгалын 90, Ємнєговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам энэ сарын 22-23-ны өдрүүдэд болж, Ємнєговийн ард түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Энэ жилийн баяр наадмыг олон түмэн ойрын 5-10 жил болоогүй сонирхолтой, сайхан наадам боллоо хэмээн ярилцацгааж байна. Наадмын урд єдрїїдэд Ємнєговьчууд шинэ, шинэ бїтээн байгуулалтын цогцолбор тєвїїд нээлтээ хийж, 4000 хїний суудалтай Тєв цэнгэлдэх хїрээлэн засвар тохижилтын ажил хийгдэж гадна талбайн амралт, чөлөөт цагийн “Ажнай” цогцолбор, 1500 ташины талбайн нээлт болж, гадаад, дотоодын зочид гийчид ирэхэд үзэж сонирхуулах зүйлтэй болсон нь юутай сайхан.

Хоног тоолон хүлээсэн наадамдаа эрэмгий хурдан хүлгүүд нь хурдтай, шандастай, эрэлхэг бөхчүүд нь эртэй, бяартай, эрхий мэргэн харваачид нь ончтой, цэцтэй байж, сайхан наадлаа.

Энэ жилийн наадамд 15 аймгийн газар газрын уяачдын 6 насны 750 гаруй морьд уралдаж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

Азарганы уралдаанд Ємнєговь аймгийн Ханбогд сумын Нэхийтийн Хонгор, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Болоожийн Хонгор, Дундговь аймгийн Хулд сумын Баярсайханы Хїрэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Байрсайханы Хїрэн, Євєрхєнгєй аймгийн Тєгрєг сумын Нониддэмбэрэлийн Хээр халзан азарга айргийн тавд орлоо.

Их насны морьдын айргийн тавд Ємнєговь аймгийн Цогтцэций сумын Алагсандрийн Цэгээн, Дундговь аймгий Эрдэнэдалай сумын Хэнчбишийн Буурал, Ємнєговь аймгийн Цогт-Цэций сумын Тїмэнбаярын Хээр, Говь алтай аймгийн Балдандоржийн Хонгор, Ємнєговь аймгийн Мандал-Овоо сумын Тємєрбаатрын Хїрэн морьд хурдаллаа.

Соёолон насны морьдын уралдаанд Ємнєговь аймгийн Ханбогд сумын Амарбаясгалангийн Хїрэн, Євєрхангай аймгийн Єлзийт сумын Ижилбаярын Бор, Ємнєговь аймгийн Цогтцэций сумын Тїмэнбаярын Зээрд, Ємнєговь аймгийн Цогтцэций сумын Бат-Эрдэнийн Хул, Ємнєговь аймгийн Хїрмэн сумын Эрдэнэбулганы Цэгээн морьд айрагдлаа.

Хязаалан насны морьдын айргийн тавд Ємнєговь аймгийн Хїрмэн сумын Буяндэлгэрийн Їїлэн бор, “Ажнай ТТТ” ХХК-ны Дагвадоржийн Хул, Ємнєговь аймгийн Баяндалай сумын Баярнэмэхийн Зээрд, Тєв аймгийн Сэргэлэн сумын Жанчивийн Зээрд, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Энхбаярын Хээр хязаалан орлоо.

Шүдлэн насны морьдын айргийн тавд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын О.Энхбаярын Хар, Ємнєговь аймгийн Цонгтцэций сумын Тїмэнбаярын Хїрэн Халзан, Ємнєговь аймгийн Цогтцэций сумын Цэцэг-Єлзийн Хар, Дундговь аймгийн Єлзийт сумын Эрдэнэбулганы Хар, Дундговь аймгийн Хулд сумын Будхїїгийн Хулан хонгор шїдлэн багтлаа.

Дааганы уралдаанд Ємнєговь аймгийн Цогтцэций сумын Дэлгэрбаярын Хонгор, Ємнєговь аймгийн Цогтцэций сумын Амгалангийн Хээр, Ємнєговь аймгийн Баяндалай сумын Гантулгийн Цэгээн, Ємнєговь аймгийн  Ханхонгор сумын Энхболдын Хул, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Батхуягын Цагаан хээр, айрагдаж наадамчин олноо баясгалаа.

Баяр наадамд хүчит 256 бөх барилдсанаас Улсын арслан-1, гарьд-3, заан-2, харцага-3, начин-18 аймгийн арслан-23, заан-13, харцага-4, начин-33, сумын заан-28, начин-12, залуу бєх-106 нийт 256 хїчит бєхчїїд барилдсанаас улсын начин Гантулга їзїїрлэж Булган аймгийн харьяат аймгийн заан Хашбат тїрїїлж, аймгийн Арслан цолны болзол хангасан юм. Мєн єсвєрийн 32 бєх барилдсанаас Эрхбилгїїн тїрїїлж, Ганхєлєг їзїїрлэсэн юм.

Энэ жилийн наадам үзэж харах уралдаан тэмцээн, урлаг, спортын тоглолт ихтэй байлаа. Автомашин, мотоциклийн уралдаан,жороо морины уралдаан, олс таталт, ширээний теннис,сагсан бөмбөг, шатрын тэмцээнүүд өрсөлдөөнтэй болж, өнгөрлөө.