Төрийн албан хаагчид эрүүл агаарт гарчээ

2011-11-29

Аймгийн Засаг даргын 2011 оны а/66 тоот захирамжаар батлагдсан “Нийтийн биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах” хөтөлбөрийн дагуу 2011 оны 11 сарын 19-ны өдөр аймгийн ТЗУХ болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Төрийн байгууллагуудын дунд Явган алхалт, буухиа тэмцээнийг зохион байгууллаа. “Эрүүл мэндийн алхалт” Дэлхийн алхалтын өдрийг дэмжих сар, Тохитой орчин идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих сарын хүрээнд уг явган аялалд аймгийн Шуудан Үйлчилгээний газар, Цагдаагийн газар, 11-р цэцэрлэг, 24-р цэцэрлэг, аймгийн Нисэх, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, 1-р сургууль, Онцгой байдлын хэлтэс, 4-р сургууль, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийтлэг үйлчилгээний газар, Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах төв зэрэг нийт 12 байгууллагын нийт 200 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон байна.

            Явган аялал Нутгийн удирдлагын ордноос аялалаа эхэлсэн. Алхагчид 4 км газар алхаж Даланзадгад хотын баруун талд, 0131-р ангийн ойролцоо Дромын талбайд буухиа тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд байгууллага бүрийн тамирчдаас бүрдсэн холимог багууд оролцсон бөгөөд багууд авхаалж, самбаатай идэвхитэй оролцсон.

Зохион байгуулсан тэмцээний нийлбэр дүнгээр: 

1.    “Бид чадна” баг. 5 мин 11 сек

2.    “6*4” баг. 6 мин 25 сек.

3.    “Шаламгай” баг. 7 мин 04 сек-ээр тус тус байр эзэллээ.

Хүч чадал, авхаалж самбаагаа сорин уралдсан багуудаас түрүүлсэн багт 200 мян төгрөг, хоёрдугаар байрт 150 мянган төгрөг, 3-р байрт 100 мянган төгрөгийн мөнгөн шагнал гардуулан өгсөн байна.