11 сумын Засаг дарга томилогджээ

2012-12-10


Орон нутгийн сонгууль дуусч аймаг болон сумдын хэмжээнд ИТХ хуралдаж тухайн сумынхаа иргэдийн төлөөлж суух төлөөлөгчид, мөн эрх барих удирдлагууд сонгох ажил явагдаж байгаа. Өмнөговь аймгийн хувьд аймгийн ИТХ өнгөрсөн сарын 26-нд хуралдаж аймгийн Засаг дарга болоод аймгийн ИТХ-ын даргыг сонгосон. Аймгийн Засаг даргыг Монгол улсын Ерөнхий сайд батламжилдаг журмын дагуу материалыг хүргүүлсэн бөгөөд 11 сарын 29-нд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох материалтай танилцан Б.Бадрааг Өмнөговь аймгийн Засаг даргаар томилох шийдвэрээ гаргасан билээ. Ингэснээр 21 аймгаас хамгийн түрүүнд Өмнөговь аймгийн Засаг даргыг батламжилсан юм.

Мөн Өмнөговь аймгийн 15 сумдын хувьд сумандаа сумынхаа шинээр бүрэлдсэн ИТХ-ыг хуралдуулаад байгаа.  Сум тус бүр сумынхаа ИТХ-ын даргын сонгосон бөгөөд сумын Засаг даргаар томилох хүнийг шийдвэрлэн аймгийн Засаг дарга Б.Бадраад ирүүлсэн байна. Засаг дарга материалтай танилцсаны дагуу 11 сумыг шаардлага хангасан хэмээн үзэж Засаг даргыг томилох захирамж гаргажээ. Харин үлдсэн сумд буюу Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Ноён зэрэг сумдын ИТХ-ын шийдвэрийг хараахан батлаагүй байна.

Уншигч танд 11 сумдад шинээр томилогдсон ИТХ-ын дарга болоод Засаг даргын нэрсийг дараах хүснэгтээр хүргэж байна.       

 

 

Сумын нэр

ИТХ-ын дарга, Засаг дарга

Овог нэр




1

Баяндалай

ИТХ-ын дарга

Ж.Баяраа


Засаг дарга

ТОМИЛОГДООГҮЙ


2

Баян-Овоо

ИТХ-ын дарга

О.Мандахбаяр


Засаг дарга

Х.Батболд


3

Булган

ИТХ-ын дарга

Р.Гомбодорж


Засаг дарга

Б.Адъяабаатар


4

Гурвантэс

ИТХ-ын дарга

Б.Дэжид


Засаг дарга

Г.Гангамаа


5

Мандал-Овоо

ИТХ-ын дарга

Ж.Батцэрэн


Засаг дарга

Ц.Мөнхнасан


6

Манлай

ИТХ-ын дарга

О.Бат-Эрдэнэ


Засаг дарга

Р.Бурмаа


7

Номгон

ИТХ-ын дарга

Б.Далайхүү


Засаг дарга

Р.Баттогтох


8

Ноён

ИТХ-ын дарга

Б.Батболд


Засаг дарга

ТОМИЛОГДООГҮЙ


9

Сэврэй

ИТХ-ын дарга

Х.Отгонмөнх


Засаг дарга

Б.Батсайхан


10

Ханбогд

ИТХ-ын дарга

Х.Нэхийт


Засаг дарга

Т.Буян-Өлзий


11

Ханхонгор

ИТХ-ын дарга

Ц.Амгалан


Засаг дарга

ТОМИЛОГДООГҮЙ


12

Хүрмэн

ИТХ-ын дарга

Ж.Энхбат


Засаг дарга

ТОМИЛОГДООГҮЙ


13

Цогт-Овоо

ИТХ-ын дарга

Б.Отгончулуун


Засаг дарга

С.Төгсбаатар


14

Цогт-Цэций

ИТХ-ын дарга

Х.Гэрэлмаа


Засаг дарга

Н.Амгалан


15

Даланзадгад

ИТХ-ын дарга

Б.Мөрөнбаатар


Засаг дарга

Ц.Баттулга