Төрийн албаны мэргэшлийн шалгалт 1-р сарын 10-нд болно

2012-12-24

ӨМНӨГОВЬ   АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ТУСЛАХ  ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

 Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт  цахимаар авах  тул бүртгүүлсэн иргэд   Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар  бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг  авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

 Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

 Өмнөговь  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

  Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал  

 ·          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны  01 дүгээр сарын 08, 09-ний  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна.             

   Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

 ·          Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·           Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·          Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·           “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 6 хувь;

·           Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;

·           Шалгалтын үйлчилгээний төлбөр

 Дөрөв. Шалгалтын хуваарь

 ·          Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, тусгай карт бөглөх болон “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын талаархи семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны 01  дүгээр  сарын 10-ны  өдөр 16.00 цагт өгнө.

·          Бүртгүүлсэн иргэд 2013 оны  01 дүгээр  сарын 11-ний өдөр 08:00 цагт  шалгалт авах байранд ирсэн  байх бөгөөд шалгалт 09.00  цагаас эхэлнэ.

·          Шалгалт авах байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

  Тав. Мэдээлэл лавлагаа

 Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  7053-2871, 9953-9270  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

   Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

·          1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.

·          Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, туслах түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн дэс түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй болохыг анхаарна уу.

·           “Төрийн  жинхэнэ албаны  мэргэшлийн  шалгалт  авах  журам”-ын   6  дугаар  зүйлийн  38   дахь  хэсэгт зааснаар  мэргэшлийн шалгалтад  орохыг  хүссэн  иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ.

·          Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл "Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно.  Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

 Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах  эрхзүйн баримт бичиг

 Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.

1.     Монгол Улсын  Үндсэн хууль,

2.     Төрийн  албаны тухай хууль,

3.     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,

4.     Иргэдээс төрийн байгууллага,  албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг шийдвэрлэх тухай хууль,

5.     Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын журам

6.     Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам

  БҮРТГҮҮЛЭХ  ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Энэхүү Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэн Дэс  түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Туслах түшмэлийн ангиллын  албан тушаалд   томилогдох  боломжтой гэдгийг  анхаарна уу. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь заалт/

Учир нь, Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд зориулсан  Төрийн албаны мэргэшлийн шалгалтын "Сорилын шалгалт" болон "Ярилцлагын шалгалт" нь Дэс түшмэлийн ангиллын албан тушаалын  сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалттай харьцуулахад хөнгөн байдаг.

Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд дараахь албан тушаал хамаарна.

1.     Хорооны нийгмийн ажилтан

2.     Хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан

3.     Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн

4.     Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан

5.     Сумын газрын даамал

6.     Сумын нийгмийн ажилтан

7.     Байгаль хамгаалагч

8.     Багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч

2.Туслах түшмэлийн ангиллын албан тушаал нь  төрийн жинхэнэ албан тушаалын хамгийн  анхан шатны зэрэглэлийн  албан тушаал байдаг тул Төрийн албаны зөвлөлөөс туслах түшмэлийн ангиллын албан тушаалуудад  ажилласан  жилийн  шаардлага  тавихгүй байхаар шийдвэрлэсэн. / “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын 4 дүгээр зүйлийн 27.6 дахь хэсэг/

Өөрөөр хэлбэл дөнгөж сургууль төгссөн иргэд болон улсад ажилласан туршлага байхгүй иргэд туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоонд ажилласан туршлага харгалзахгүйгээр өрсөлдөх боломж нь нээлттэй болсон.

3. ”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд:  Эрх зүйч,  Нийгмийн ажилтан  гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

4. Дээрх зүйлүүдийг тодруулж жишээ нь дээр тайлбарлая.

Та зард тавигдсан сумын Засаг даргын Тамгын газрын  "Иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байранд тавигдсан  ”Мэргэжлийн шаардлага”-ыг хангаад бүртгүүлж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн гэж бодье.

·          Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцээд,  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авбал тухайн ажлын байрандаа томилогдох болно. /Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт/

Хэрэв та  өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал Төрийн албаны зөвлөл таны нэрийг  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж,  онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ. Дараагийн иргэн татгалзвал мөн адил төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдана. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэг/

·          Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч 55 ба түүнээс дээш оноо авсан боловч  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авч чадаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад 2 жилийн хугацаанд бүртгэлтэй байна.

Энэ тохиолдолд та тухайн сумын  болон бусад сумын ЗДТГ-ын  эргэжилтэн"-ий сул орон тоо гарсан тохиолдолд Салбар зөвлөлөөс нэр дэвшигдэн томилогдох боломжтой болно.

·          Дэс түшмэлийн ангиллын албан тушаал буюу яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ /хорооны нийгмийн ажилтан, иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтнээс бусад/-ын мэргэжилтний ажлын байранд нэр дэвшигдэн томилогдох боломжгүй.

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.

Байршил Захиалга өгсөн байгууллага Нэгжийн нэр Албан тушаалын Ажлын байранд тавигдах шаардлага
Ангилал Нэр Хариуцсан асуудал Орон тоо Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай шаардлага
1 Өмнөговь,
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,
Номгон сум,
Туслах түшмэл ТЗ-2 Байгаль хамгаалагч Тус сумын нутаг дэвсгэрийн “Б” хэсгийг хамгаална 1 Бакалавр Экологи эсхүл байгаль хамгаалал
БО-ныг хам-гаалах чиг-лэлээр сургалт семинарт хам-рагдсан бол давуу
Зохион байгуулах, асуудал боловсруулах, багаар ажиллах чадвартай, компьютерийн анхан шатны мэдлэгтэй байх Цагийг зүй зохистой ашиглах, харилцааны өндөр соёлтой байх
2 Өмнөговь,
Байгаль орчин, аялал жуулчлалын газар,
Хүрмэн сум,
Туслах түшмэл ТЗ-2 Байгаль хамгаалагч Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалт хийх, зөрчлийг таслан зогсоох 1 Бакалавр Экологи эсхүл байгаль хамгаалал эсхүл
геологи уул уурхайн болон бусад ойролцоо чиглэлийн мэргэжилтэй

Бие даан асуудал шийдвэрлэх, бичиг баримт боловсруу-лах, тайлан мэдээ гаргах дадлагатай, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай байх ТАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, идэвхи санаачлагатай, тогтвор суурьшилтай ажиллах
3 Өмнөговь,
Байгаль орчин, аялал жуулчлалын газар,
Ханхонгор сум,

4 Өмнөговь,
Байгаль орчин, аялал жуулчлалын газар,
Баян-Овоо сум,

5 Өмнөговь,

6 Өмнөговь,
Баяндалай сум,
Мал эмнэлэг, үржлийн тасаг,
Туслах түшмэл ТЗ-3 Мэргэжилтэн Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал 1 Бакалавр Малын эмч

Багаар ажиллах чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний программ ашигладаг Хууль журам, ёс зүйг чанд сахих, Харилцааны өндөр соёлтой, илүү цагаар ажиллах
7 Өмнөговь,

8 Өмнөговь,
Сэврэй сум,

9 Өмнөговь,
Ноён сум,

10 Өмнөговь,

11 Өмнөговь,
Ханбогд сум,

12 Өмнөговь,
Ноён сум,
Мал эмнэлэг, үржлийн тасаг,
Туслах түшмэл ТЗ-3 Мэргэжилтэн МАА-н үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, мэдээлэл хариуцах 1 Бакалавр Мал зүйч

Багаар ажиллах чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний программ ашигладаг Хууль журам, ТАХ-ийн ёс зүйг чанд сахих, Нууц хадгалах, Харилцааны өндөр соёлтой, илүү цагаар ажиллах
13 Өмнөговь,
Говьгурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,
Сэврэй сум,
Туслах түшмэл ТЗ-2 Байгаль хамгаалагч Баянбор нуруу, Алтан уул орчмын байгаль орчныг хамгаална 1 Бүрэн дунд Бусад

Тухайн сманд тогтвор суурьшил-тай ажиллах, үнэч шударга, хууль бус аливаа үйлдлийн эсрэг хуулийн хүрээнд ажиллаж чадах Амьтан, ургамалыг таньдаг, тэдгээрийн өөрчлөлтийг мэдрэх чадвартай
14 Өмнөговь,
Говьгурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,
Гурвантэс сум,
Туслах түшмэл ТЗ-2 Байгаль хамгаалагч Баянбор нуруу, Алтан уул орчмын байгаль орчныг хамгаална 1 Бүрэн дунд Бусад

Тухайн сманд тогтвор суурьшил-тай ажиллах, үнэч шударга, хууль бус аливаа үйлдлийн эсрэг хуулийн хүрээнд ажиллаж чадах Амьтан, ургамалыг таньдаг, тэдгээрийн өөрчлөлтийг мэдрэх чадвартай
15 Өмнөговь,
Нийгмийн даатгалын хэлтэс,
Ханхонгор сум,
Туслах түшмэл ТЗ-3 Мэргэжилтэн Нийгмийн даатгалын болон ЭМД, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал 1 Бакалавр Нягтлан бодох эсхүл
Эдийн засагч

Мэргэ-жилээрээ болон багаар ажиллах чадвартай, Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажилладаг Тогтвортой ажиллах
16 Өмнөговь,
Даланзадгад сум,
4-р баг,
Туслах түшмэл ТЗ-1 Зохион байгуулагч Тогтоол шийдвэрийн хэрэгжилт, багийн дотоод ажил 1 Бакалавр Менежер эсхүл
Төрийн удирдлага эсхүл
Эдийн засагч

Компьютерийн зохих мэдлэгтэй, үргэлжлүүлэн суралцах сонирхолтой, Баримт бичиг боловсруулах чадвар сайтай, Зохион байгуулах чадвартай Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай