Агентлагууд ажлаа эрчимжүүлэхийг онцлов

2013-11-01

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд сар бүр хуралдаж цаг үеийн мэдээлэл солилцдог уламжлалтай болсон. Энэ долоо хоногт хуралдсан шуурхай хуралдаанаар Аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун анх удаа оролцож ИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө. Мөн хуваарийн дагуу БОГ, ГХБХБГ-аас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн юм.

            Шуурхай хуралдаанд аймгийн Засаг дарга өөрийн биеэр оролцсон. Амралт, ажлаас шалтгаалан сүүлийн саруудад энэ хуралдаанд оролцож чадаагүй учраас энэ удаад агентлагийн дарга нарт нэлээдгүй үүрэг чиглэл өгч байлаа. Хамгийн гол нь төрийн болон төсөвт, ОНӨ бүх байгууллагууд аль ч шатандаа ажлаа эрчимжүүлж орон нутгийнхаа хөгжлийн төлөө анхаарах, ялангуяа байгууллагын удирдлагууд ажилдаа эрч хүчтэй, эргэх холбоотой ажиллахыг онцолж байсан юм. Агентлагийн дарга нарын дараагийн шуурхай хуралдаан ирэх сарын сүүлийн долоо хоногт болно.