818 иргэн ажлын байртай болжээ

2013-11-01

Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэдээс 2013 оны аравдугаар сарын байдлаар 818 иргэн зуучлагдан байнгын болон түр ажилтай болсон ба зуучлагдсан иргэдийг сараар нь авч үзвэл: нэгдүгээр сард 12, хоёрдугаар сард 16, гуравдугаар сард 12, дөрөвдүгээр сард 132, тавдугаар сард 107, зургаадугаар сард 349, долоодугаар сард 20, наймдугаар сард 14, есдүгээр сард 62, аравдугаар сард 94 иргэн тус тус зуучлагдан ажилд орсон байна. Зуучлагдсан иргэдийн 42,6% нь буюу 349 иргэн зургаадугаар сард зуучлагдсан ба 58,4% буюу 469 иргэн бусад сард зуучлагдан ажилд орсон байна