”Архидалтгүй Өмнөговь”-т санал авч байна

2013-11-01

Өмнөговь аймагт “Архидалтгүй Өмнөговь” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд энэ хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг авч байгаа юм. Одоогийн байдлаар 3000 гаруй иргэд энэ хөтөлбөрт саналаа ирүүлээд байна. Зохион байгуулагчдын зүгээс энэ хөтөлбөрт иргэдийн идэвхи сул байгааг онцолж байлаа. Иргэдийн саналыг ажлын хэсэгт бичгээр болон Иргэдээ сонсох 70530001 утсаар авч байна.