Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна

2011-12-01

    УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачилсан "Өрх гэр бүлийг дэмжих" хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өрх гэрийнхээ аж амьдралыг өөд татах, эдийн засгийн чадавхийг сайжруулах, гэр бүл төлөвлөлтийн гэсэн үндсэн гурван чиглэлээр эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Уншигч та өөрийн гэр бүлд тулгамдаж буй бүхий л асуудлаар дээрх сэдвийн  дагуу санал, хүсэл мөрөөдлөө эссе бичлэгийн уралдаанаар зохион байгуулах багийнханд ирүүлэх боломжтой юм байна. Материалаа А4 цаасан дээр бичих бөгөөд иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааны хуулбарын хамт ирүүлэх ёстой аж. 

    Материалыг 12 сарын 6-ныг хүртэл хүлээж авах бөгөөд 12 сарын 10-ны 10 цагт Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд шалгаруулах үйл явц болж шалгарсан эхний 20 гэр бүлд зөөврийн компьютер бэлэглэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 98162012, 88112956, 99156191 утсаар лавлаж болох юм байна.

Сүүлд нэмэгдсэн