ХАА-н салбарынхан чуулав

2012-03-16

Өмнөговь аймгийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтан, мэргэжилтэний зөвлөгөөн Даланзадгад хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулсан байна. Эхний өдрөө төрөлжсөн семинараар эхэлсэн тус зөвлөгөөн хоёр дахь өдрийн хуралдаанаараа хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын 2011 оны үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилт, салбарын 2011 оны тэргүүлэх зорилтын биелэлт, 2012 оны тэргүүлэх зорилтыг танилцуулсан. Мөн газар тариалангийн салбарын чиглэлээр Даланзадгад суманд хэрэгжүүлсэн ажлын онцлох үр дүн, цаашдын зорилт мөн МАА-н салбарын чиглэлээр Булган суманд хэрэгжүүлсэн ажлын дүн, цаашдын зорилтын талаар илтгэл сонссон. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Баяндалай суманд хэрэгжүүлсэн ажлын дүн, цаашдын зорилтын талаар хэлэлцсэн байна. Мөн энэ салбартаа тэргүүлсэн шилдэгүүдийг шагнаж урамшуулжэ. Өнгөрсөн оны хийсэн ажлаар Мал эмнэлэг, үржлийн тасгийн ажлаар Гурвантэс сум тэргүүлж, Цогт-Овоо сум удаалсан бол Номгон сум гуравдугаар байрт шалгарчээ. Харин хувийн мал эмнэлгийн хийж бүтээсэн ажлын үзүүлэлтээрээ Баяндалай сумын “Ундраа далай” ЗБН, Ханбогд сумын “Ханжавхлант” ЗБН, Хүрмэн сумын “Хүрмэн говь” ЗБН нар шалгарсан байна.


 

Сүүлд нэмэгдсэн