“Эрүүл хүүхэд” аян Өмнөговьт нээлтээ хийлээ

2012-03-19

Монгол Улсын18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны нээлт өнөөдөр Монгол орон даяар эхэлж байна.

            Аймаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар болон сургууль боловсролын газруудтайгаа хамтран аяны нээлтийн үйл ажиллагааг нийслэлд болж байгаа арга хэмжээтэй адил зохион байгуулалттайгаар хийж байгаа. Энэ хүрээнд ч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Засаг даргын хэрэгжүүлэгч холбогдох агентлагууд идэвхитэй дэмжин оролцож байгаа юм.

Өмнөговь аймагт нээгдсэн “Эрүүл хүүхэд” аяны нээлт өнөөдөр 11 жилийн 3-р дунд сургууль дээр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд ТЗУХ-ийн дарга Ш.Бат-эрдэнэ, БСГ-ын дарга Ч.Буянжаргал, ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал, Хүүхдийн төлөө хэлтсийн төлөөлөл, мөн бусад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцсон байна.


Сүүлд нэмэгдсэн