Өнөөдөр Дэлхийн усны өдөр

2012-03-22
.

Жил бүрийн 3- сарын 22-ны өдрийг дэлхий нийтээр “Усны өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсөж байгаа. Энэ өссөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно гэсэн тооцоо байдаг. Үнэндээ ус гэдэг амьдралын үндэс, бид усгүйгээр амьдрах аргагүй. Иймд дэлхийн буурай хөгжилтэй орны иргэд цэвэр усны хомсдлоос болж бохирдсон ус хэрэглэж жил бүр сая саяараа халдварт өвчинд нэрвэгдэн үхэж байна. Гэхдээ бид үүний эсрэг тэмцэж чадна. Ингээд энэ жилийн усны өдрийг дэлхий нийтээр “Усны хомсдолтой тэмцэцгээе!” уриан дор тэмдэглэж байна. 


Монгол орны усны нөөц, хүн амын хэрэглээ

Монгол орны усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0.00004 хувийг, гол мөрний усны нөөц нь дэлхийн гол мөрний усны нийт нөөцийн 1.63 хувийг эзэлдэг. Мөн манай орны ашиглаж болох боломжит усны нийт нөөц 34.6 км куб бөгөөд vvний 70 гаруй хувийг гадаргын, 30 хvрэхгvй хувийг газрын доорхи ус тус тус эзэлдэг. Гэвч манай орны нийт нутаг дэвсгэрийн 69.1 хувийг эзэлдэг говь, хээрийн бvсэд гадаргын усны сvлжээ бараг байхгvйгээс газрын доорхи усны багахан нөөцөөс нийт ус хэрэглээний 80 хувийг хангаж байгаа.

Түүнчлэн манай орон усны нөөцөөр багавтар орны тоонд ордог бөгөөд усны нөөцийн тархац нь жигд биш учраас нэг хvнд ногдох усны нөөц Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт 45-55,2 шоо.м байгаа нь дэлхийн дунджаас 4-5 дахин их байхад говийн бvсэд нэг хvнд ногдох усны нөөц дэлхийн дунджаас 10 дахин бага байдаг байна.

Байгаль экологийн онцлогоос шалтгаалах дээрх нөхцлөөс гадна манай орны усны нөөц, цэвэр усны бохирдлын асуудалд хамгийн ихээр аюул учруулж байгаа зүйл бол уул уурхайн vйлдвэрлэл, ялангуяа алт олборлолт хийж буй иргэд , компаниудын буруу үйл ажиллагаа юм.

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн