Тэмээн сүргийн цувааг Гиннесийн номд бүртгүүлнэ

2012-03-28
Хоёр бөхт тэмээн сүргийн цувааг Гиннест бүртгүүлэхээр болжээ. "Алтан говийн тэмээн сүрэг" төрийн бус байгууллагаас Түүхийн хамтдаа бүтээцгээе уриан дор арван мянган тэмээн сүргийн цуваат аяныг ирэх есдүгээр сарын 22,23-нд зохион байгуулах гэж байна. Ингэснээр дээд амжилт тогтоож, гиннесийн номд бүртгүүлэх саналыг тус байгууллагаас Гиннесийн амжилт байгууллагад хүргүүлснийг хүлээн авчээ. Гиннесийн амжилт тогтоох хүсэлтэй 120 сая хүн Гиннесийн амжилт байгууллагад ханддаг бөгөөд өмнө нь тэмээн сүргийн цуваагаар гиннесийн номд орж байсан тохиолдол үгүй юм байна.

Сүүлд нэмэгдсэн