04-р сарын Цаг агаарын урьдчилсан төлөв

2012-03-28

2012 оны 04-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

/Өмнөговь аймгийн нутгаар/

 Энэ сард агаарын дундаж температур өмнөд говиор 7-12, бусад нутгаар 3-8 градус дулаан байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлийн хагаст  ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст бүх нутгаар харьцангуй дулаарч шөнөдөө 3-8, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.  Энэ сарын агаарын дундаж температур нь нутгийн өмнөд хэсгээр 15-19, бусад нутгаар   9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

 

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь баруун ба зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар  дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орно. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар,  гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн хойд ба зүүн хэсгээр хур тунадас орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн  дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе  мөн сүүлчээр ихэнх нутгаар салхи 16-18 м/с, зарим үед 24-28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

 

 

 









 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн