Сумдын сурагчдын хичээл 12-нд орно

2012-04-02

Орон даяар дунд сургуулийн сурагчдын амралт өнгөрөгч 3-р сарын 22-нд эхэлсэн. 2012 оны 3-р улирлын амралт 14 хоног үргэлжлэх байсан боловч орон нутгийн сумдын сургуулийн сурагчдын амралтыг дахин 7 хоногоор хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сургуулиудын сурагчид хуваарийн дагуу 4-р сарын 05-нд хичээл орох бол бусад сумдын сурагчдын 4-р улирлын хичээл 4-р сарын 12-нд эхлэх юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 149-р тушаалаар батлагдсан уг өөрчлөлт нь бусад аймаг орон нутагт адил үйлчилнэ.

Сүүлд нэмэгдсэн