Засаг дарга 1000 хүүхдийг баярлуулав

2012-06-05

Хүүхдийн баярын босгон дээр аймгийн Засаг дарга нутгийнхаа 1000 хүүхдийг баярлуулсан үйл явдал боллоо. Эх үрсийн баярын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Засаг дарга санаачлан жил болгон хүүхдүүдэд бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу энэ жил сургууль, баг бүрийн судалгаанаас 1000 хүүхдийг сонгон авч бэлэг гардуулсан нь энэ  байсан юм. Бэлэг гардуулах үйл ажиллагаа аймгийн ХЖТ-т эхэлж бага насны 400 хүүхдэд гардуулсан бол үргэлжлэн Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төвд 600 хүүхдэд баярын бэлэг гардуулан өгсөн. Уг үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан юм. Мөн энэ үеэр цэцэрлэгийн бяцхан сурагчид авьяасаа сонирхуулсан юм. Хичээл, сурлага, хүмүүжлээрээ шалгарсан шилдэг сурагчид ийнхүү бэлэг гардсандаа баяртай байлаа.

Сүүлд нэмэгдсэн