Б.Бадраа “Санхүү банкны тэргүүний ажилтан” боллоо

2013-04-28


 

 

Сангийн яамнаас төсвийн тухай хуулийн шинэчлэлийн талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулахтай холбогдуулан Сангийн сайдын шийдвэрээр орон нутагт үр дүнтэй сайн ажилласан зарим албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Монгол улсын санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, мөн Цогт-Овоо сумын өндөр настан Ш. Нина, Ш.Долгормаа, аймгийн аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Заяасүрэн, Булган  сумын иргэн С.Оюунцэцэг нарыг “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан болон Сангийн яамны жуух бичгээр Э.Ганхуяг, С.Тунгалаг, Ц.Одцэцэг, Б.Наранцэцэг нарыг шагнасан байна. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж гардуулан өгсөн юм. 




Сүүлд нэмэгдсэн