Төрийн албаны шалгалтын журам өөрчлөгджээ

2013-10-16
    Төрийн албаны шалгалтын журамд өөрлөлт орж иргэд гурван хэсэг шалгалт өгөхөөр болсон байна. Тодруулбал, нэгдүгээрт ерөнхий мэдлэг, хоёрдугаарт ур чадвар, гуравдугаарт мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг авах юм байна. Мөн монгол хэл, хандлага, зан үйл, IQ, логик сэтгэлгээ, түүхийн мэдлэгийг нь шалгах гэнэ. Өмнө нь зөвхөн хуулийн тестээр авдаг байсан бол нэмж ерөнхий мэдлэгийн тест гэж авна. Түүнчлэн албан бичиг хөтлөлтийн ур чадварыг шалгахаар болсон байна. Шинэчилсэн журмаар төрийн албаны шалгалтыг цахимаар авах юм. Харин одоогоор Өмнөговь аймагт Төрийн албан хаагчийн шалгалт хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.


Сүүлд нэмэгдсэн