Албан бичгийн сургалтанд хамрагдав

2013-10-21


 

Аймгийн ЗДТГ-ын ОНХА-наас санаачлан 10 сарыг Дотоод сургалтын сар болгон хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны стандарт болон санхүүгийн анхан шатны бичиг баримт бүрдүүлэх талаар сургалтанд хамрагдсан юм. Харин энэ удаад албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, архивын арга зүй сэдвээр аймгийн ЗДТГ-ын Бичиг хэргээс сургалт зохион байгууллаа. Бичиг хэргийн хувьд албан хаагчид ямар албан бичгийг ямар стандартын дагуу хэрхэн боловсруулах тал дээр алдаа их гаргадаг, тиймээс энэ тал дээр онцгой анхаарах ёстойг онцолж байсан юм.  

Ер нь төрийн байгууллагын үйл ажиллагаа аль ч шатандаа бичиг цаасаар дамжин явагддаг. Тиймээс төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид наад зах нь зөв бичгийн дүрмийн мэдлэгтэй байж цаашлаад албан бичгийн найруулга зүй, албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалт зэрэг олон чадвар эзэмшсэн байх ёстой юм.  Тиймээс энэ сургалт  аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад үр өгөөжөө өгөх учиртай. Сургалтанд зориулж Бичиг хэргээс албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, архивын арга зүй сэдвээр гарын авлага бэлтгэн ажилтануудад өгсөн нь сайшаалтай байсан юм. Цаашид мэргэжилтэнүүд Дотоод сүлжээ ашиглах, Мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл солилцох Санхүүгийн бичиг баримт бүрдүүлэх, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл зэрэг сургалтуудад хамрагдах юм.



Сүүлд нэмэгдсэн