Засаг даргын зөвлөл хуралдлаа

2013-10-21


 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ долоо хоногт хуралдлаа. Энэ нь 2013 он гарсанаас хойш 9 дэхь удаагийн хуралдаан болж байгаа юм. Энэ удаагийн хуралдаанаар нийтдээ 8 төрлийн асуудал хэлэлцсэн ч ихэнх асуудлууд анхан шатны баримт бичгийн бүрдэл хангалтгүй байсан учраас буцаагдсан байна. Тухайлбал, Эрчимжсэн МАА-н хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, “Эрүүл иргэн” аймгийн хөтөлбөр, Нөхөн үржихүйн жишиг сум шалгаруулах болзол, шилдэг эмч, сувилагч шалгаруулах болзол, үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай асуудлууд чанарын шаардлага хангаагүй учраас буцаагджээ. Ер нь хэлтсүүд аливаа асуудал боловсруулахдаа нарийн судалгаа шинжилгээ, үндэслэлтэй, мөн бичиг баримтын бүрдлээ стандартын дагуу хангалттай бэлдэж байх ёстойг энэ удаагийн зөвлөлийн хурал харуулсан юм. Харин энэ удаагийн хуралдаанаар соёл урлагийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг ахин хэлэлцэж, Хэлтсийн дарга нарын шуурхай хуралдаанаар оруулахаар болсон байна. мөн ховор ан амьтдыг агнах, барихыг хориглох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулахаар болсон байна. мөн аймгийн БОГ-аас оруулсан Агнуурын бүс нутаг тогтоох тухай асуудлыг энэ удаад хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн