Бохир усны шугаманд холбогдоно

2013-10-21


 

Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн хүрээнд Даланзадгад хотын дэд бүтцийг сайжруулах олон ажлууд хийгдэж байна. Төслийн хүрээнд Даланзадгад сумын Жаргалант хороолол, Оюутын 2,3-р гудамж, Баруун сайханы 19, 20-р гудамж, Хан-уулын 14, 15-р гудамж, Их –Уулын 22, 23-р гудамжинд бохир ус зайлуулах шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна.  Ингэснээр  гэр хорооллын 5 хэсэг газарт нийтдээ 4,6 км урттай ахуйн бохир ус зайлуулах  хоолойг ашиглалтанд орж энэ хавийн айл өрхүүд бохир ус зайлуулах шугам сүлжээнд холбогдох боломжтой болж байгаа юм.





Сүүлд нэмэгдсэн