Зоонозын халдварыг бууруулахад анхаарна

2013-10-21


 

Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин буюу Зоонозын халдварт өвчнийг бууруулахад холбогдох байгууллагуудын оролцоо, мөн иргэдийн хамтын оролцоо чухал. Тиймээс Зоонозын халдварт өвчнийг бууруулахад хамтын ажиллагааг сайжруулах нь сэдэвт сургалт Даланзадгад суманд боллоо. Энэ сургалтанд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай зэрэг 4 аймгийн ОБХ, МЭҮА-ны төлөөллүүд хамрагджээ. Сургалтаар мал амьтнаас хүнд халдварладаг өвчин буюу зоонозын халдварт өвчний тархалтыг бууруулахад холбогдох байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах, мөн энэ өвчний тархалтыг бууруулахад орон нутагт ямар арга хэмжээ авч ажиллавал зохистой талаар сургалт орсон байна.

 

Өмнөговь аймгийн хувьд Хүрмэн, Баяндалай, Ханхонгор сумдын нутагт тарваган тахлын голомт 119000 га-д идэвхтэй байдаг бөгөөд Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо Номгон сумдын 557000 га-д тарваган тахлын голомт идэвх султай байдаг байна. Өмнөговь аймгийн БНХАУлстай хил залгаа заган ой бүхий нутгуудад хачигт халдварын шинжилгээ хийж, голомт хайх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, хачигт халдварын оношлуурыг салбар дундын зөвлөлд асуудал оруулж шийдвэрлүүлэх, Ард иргэдэд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн цаашид ЗХӨ-ий яаралтай дуудлага, БГХШин-ээ судалгааны ажилд үйлчлэх хурд хүчтэй туулах чадвар сайтай машин, Лабораторийг сүүлийн үеийн люм мик, ламинар бокс гэх мэт багаж тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна.




Сүүлд нэмэгдсэн