Малчид, жижиг дунд бизнес эрхлэгчид чуулав

2011-12-07

Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, жижиг дунд үйлдвэрийн талаарх бодлого болон ХАА-н салбарын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар хэлэлцэхээр Өмнөговийн малчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, хоршоологчид хоёр өдрийн турш чууллаа.  Энэхүү зөвлөгөөнд ХХАХҮ-ийн дэд сайд Ж.Саулье, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн тэргүүтэй төлөөлөгчид болон аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан байна. Энэхүү зөвлөгөөнөөр Өмнөговь аймгийн МАА, ХАА-н салбарын өнөөгийн байдал, малчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж, сургалт зохиогдож тус салбарт ажиллаж байгаа шилдэг тэргүүний ажилчдаа шалгаруулан шагнал гардуулсан байна.

Сүүлд нэмэгдсэн