Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх талаар сургалт орлоо

2013-12-30

 

Хүний аюулгүй байдлыг хамгаалж, хүний наймаанаас сэргийлэхэд иргэн бүр мэдлэг мэдээлэлтэй, сонор сэрэмжтэй байх ёстой. Гэтэл мэддэг хэрнээ хэрэгжүүлж чаддаггүй учраас энэ байдал нийгэмд үүсээд байгаагийн нэг шалтгаан болж байгааг албаны хүмүүс хэлж байна. Харин энэ чиглэлээр аялал жуулчлал болон үйлчилгээний байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах ёстой талаар Өмнөговь аймагт сургалт зохион байгуулжээ.  

Энэ сургалтанд аймгийн НХХ, Цагдаагийн газар, ХГБХХ, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг байгууллагуудын албан тушаалтнууд хамрагджээ. Экпат Монгол байгууллагаас өнгөрсөн 7 сард Хүний аюулгүй байдал ба хүний наймаатай тэмцэх хамтын ажиллагааны талаар ойлголт мэдлэг нэмэгдүүлэх сургалтыг манай аймагт зохион байгуулсан. Энэ сургалтанд оролцогчдоос хүний наймаатай тэмцэхэд бизнесийн байгууллагыг татан оролцуулж, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн санал гарсаны үндсэн дээр өнөөдрийн сургалтыг зохион байгуулжээ.   

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт ашиглах, ажиллах хүчийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулах үйл ажиллагаа улам зохион байгуулалттай болж, энэ нь соёл урлаг, бизнес эрхлэгч байгууллагууд, аялал жуулчлалын салбарын үйлчилгээгээр дамжин хэрэгжих явдал газар авч байгаа. Тиймээс уул уурхай, зам тээвэр, хил боомтын орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагууд, аялал жуулчлалын компанийн ажиллагсадыг ажлын байран дээрээ хүний наймаа бэлгийн мөлжлөгтэй тэмцэх мэдлэгийг нэмэгдүүлж, орон нутгийн хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх талаар сургалт явуулах нь  үр дүнтэй гэж үзэж байгаа юм байна.

Сүүлд нэмэгдсэн