Гурван сумын төлөвлөгөөг хэлэлцэв

2013-12-30

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар уул уурхайн гол бүс нутаг болох Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдын Ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Хуралдаанаар Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 112,5 га, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 150 га газрыг тус тус  нөөцийн зориулалтаар нэмж төлөвлөн хуралдаанаас гарсан саналуудыг тусган орчин үеийн хөгжлийг харуулсан тооцоо судалгаатай ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар болсон байна. мөн агаарын бохирдол, тоосжилт ихтэй Цогтцэций сумын төвийн төлөвлөлтийг гарсан саналын дагуу дахин шинэчилж, шинэ суурьшлын бүс  тогтоон орон нутгийн өмчит Таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХХК, Энержи ресурс зэрэг компаниудын саналыг авч уул уурхайн салбарын хэтийн төлөвлөлттэй нягт уялдуулан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулахаар болсон байна.  төлөвлөгөөг 2014 оны 1-р улиралд багтаан Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг ГХБХБГ-т үүрэг болгосон байна.

Сүүлд нэмэгдсэн