Ус, түгээмэл тархацтайн татварыг зөв ноогдуулах нь чухал

2013-12-30

Сумдын байгаль хамгаалагч нар, Татварын байцаагч нар, Төрийн санчид болон аймгийн Татварын газрын байцаагч нар энэ долоо хоногт сургалтанд хамрагдлаа.  Сургалтын гол зорилго нь усны төлбөр болон түгээмэл тархацтайн төлбөрийг тооцох аргачлалын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн явдал байлаа. Учир нь орон нутагт энэ төрлийн ноогдуулалт, татвар муу байдаг учраас энэ үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж нэгдсэн зохион байгуулалтанд оруулах ёстойг албаны хүмүүс онцолж байгаа юм. Сургалтанд Татварын Ерөнхий газар, БОНХЯ, Газрын харилцаа геодизи зураг зүйн газраас албаны хүмүүс оролцсон бөгөөд энэ төрлийн сургалтыг зохион байгуулсан анхны аймаг болсон байна.

Сүүлд нэмэгдсэн