Өмнөговь Аймгийн боловсролын салбар цахим хэлбэрт шилжлээ

2014-02-26

2013-2014 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн боловсролын салбарт  томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийгдлээ.  Энэ нь Манай аймаг цахим сургалтын орчинг бий болгож байгаа бөгөөд сургалтынхаа хөтөлбөрийг цахим хэлбэрт шилжүүлэн сургалтын орчинг илүү сайжруулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд Багшийн мэдээлэл, технологи, чадамжын үндэсний төвтэй хамтарч mini хичээл  хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хөтөлбөрийн гол зорилго нь бүх сургуулийн багш нарыг  сургах мөн бүх сургуулиудыг веб сайттай болгох сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр цаг алдалгүй хангах зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Ялангуяа боловсролын салбар нь хамгийн олон хүнийг хамардаг учраас энэ салбарт хамрагдаж буй хүмүүс цаг хугацаа орон зайг үл хамааран өөрт шаардлагатай байгаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бүрдээд байна. Уг хөтөлбөрт Монгол улсын хэмжээнд нийт 8 аймаг хамрагдсан бөгөөд манай аймгийн хувьд бүх сумдаа цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...