АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчидтэй уулзлаа

2014-03-31

Аймгийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ЭСЯ-ны зочид төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Засаг даргын орлогч Д.Нацагдорж болон АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш, Улс төрийн хэлтсийн ажилтан Шаннон Браун, Улс төрийн ажилтан М.Номинцэцэг нар оролцсон юм. ЭСЯ-ны хувьд Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгуудад томилолтоор ажиллах бөгөөд хамгийн эхэнд Монгол орны эдийн засгийн гол түлхүүр болсон Өмнөговь аймагт айлчилж байгаагаа уулзалтын эхэнд хэлж байлаа. Тэд хоёр жилийн өмнө Өмнөговь аймагт ирж байсан бөгөөд энэ удаа ирэхэд нэлээдгүй өөрчлөгдсөнийг тэмдэглээд Өмнөговь аймгийн өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл сонсох, мөн АНУ-ын компаниуд Өмнөговь аймагт уул уурхай байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тус яамны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш хэлсэн юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс Өмнөговь аймгийн өнөөгийн байдал болоод цаашид дэвшүүлэн ажиллаж байгаа гол зорилтуудын талаар мэдээлэл өгч, ялангуяа орон нутгийн төсөв, иргэдийн эрүүл мэндийн талаар хоёр тал илүүтэй ярилцаж байлаа. Мөн АНУ-ын хөрөнгө оруулагч компаниуд Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид аймгийн Засаг дарга Б.Бадраад уулзсандаа талархалтай байгаагаа илэрхийлж тун удахгүй ямар нэгэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлтэнд тууз хайчлаад зогсож байна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж уулзалтаа өндөрлөсөн юм.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн