Өмнөговийн оюутнууд Төрийн ордонд чуулав

2014-04-29


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ивээл дор зохиогдож буй "Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" чуулга уулзалт Төрийн ордонд боллоо.

Өмнөговь аймгаас Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгийн их, дээд сургуулиудад суралцаж буй  800 оюутнаас гадна Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, сумдын Засаг дарга нар,  Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэхүү чуулганд оролцлоо.