Нийтийн ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер

2014-05-30

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

   Тендер шалгаруулалтын нэр: “Нийтийн ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер”

   Тендер шалгаруулалтын дугаар: № ДЗ2014/18

   Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

   Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /тавин мянга/-н төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

   Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

   Үүнд:Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын хэмжээ сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн дундаж нь 50 сая төгрөг түүнээс их байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх.

            Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралт 2.1.1, 2.1.2, 2.2.1 дэх заалтын дагуу ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт  санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Доорх хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг,

 Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар 213 тоот

Боловсрол, Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбат, 

Холбоо барих утасны дугаар Ажил: 70532499, Гар: 88028560

Шуудангийн дугаар: muunuu_um@yahoo.com

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...