Энэ жил 29 худаг шинээр гаргана

2014-06-29

Бэлчээр усжуулалтын чиглэлээр орон нутагт хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зүүн бүсийн сумдад 17 худаг шинээр гаргах юм байна. Орон  нутгийн төсвийн хөрөнгөөр баруун болон төвийн бүсийн сумдад 12 худаг шинээр гаргана. Мөн энэ жил 7 сумын 7 худагт нарны үүсгүүрээр ажилладаг тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэх юм байна. Энэ ажлын судалгааны ажил хийгдэж дууссан гэж байна.

Бэлчээрийн хувьд орон нутгийн малчид, багийн иргэдийг чадавхижуулах чиглэлийн сургалтыг аймгийн ҮХААГ-аас зохион байгуулж байна. Эхний ээлжинд энэ сургалтанд 3 сум хамрагдаж байна.

Дундговь аймгийн Өлзийт суманд говийн бүсийн аймгуудыг хамруулан Монголын бэлчээрийн сэргэх чадамж сэдэвт зөвлөгөөн болсон байна. Энд манай аймгийн ҮХААГ, Ханхонгор, Цогт-Овоо сумдаас төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо хэлж орон нутгийнхаа байдлыг танилцуулсан байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...