100 га-гийн услалын системийн бүтээн байгуулалт эхэллээ

2014-06-29

Манай аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг дотооддоо хангадаг гэсэн судалгаа байдаг байна.  Харин энэ онд ашиглалтанд орох 100 га-гийн услалтын системийг ашиглаж эхэлсэнээр тариалалтын талбайг 2 дахин нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж төлөвлөж байгаа юм. Бид Ханхонгор сумын Хондот багийн нутагт томилолтоор ажиллаж Балгасны улаан нуурын дэргэд баригдах услалтын системийн ажлын талаар сурвалжиллаа.  

100 гагийн услалтын системийн ажлыг “Шимт газар” компани гүйцэтгэж байна. Энэ ажилд орон нутгаас 920 гаруй сая төгрөг зарцуулж байгаа  нь газар тариалангийн салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг болж байна.   

100 гагийн услалтын систем Балгасны улаан нуурын зүүн цооногийн 3 худгаас усаа авна. Энэ талбайн төв цэгт услах систем нь байрлаж тусгай зориулалтын төхөөрөмжөөр талбайг бүрэн услах юм. Ингэснээр иргэд, хөдөлмөр эрхлэгчдэд зөвхөн тариалалтаа хийх  боломжийг бүрдүүлж өгч байна.

Услалтын систем бүхий энэ талбайн 60 хувьд нь Төмс, хүнсний ногоо, 40 хувьд нь тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөж байна. Тэжээлийн ургамал тариалсаны үндсэн дээр туслах АА-г хөгжүүлэх боломжийг бий болгоно гэж үзэж байгаа юм.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт импортыг орлох бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх чиглэлээр тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Тиймээс 100 га-гийн услалтын систем ашиглалтанд орсоноор энэ асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь  нэмэр болох юм. Энэ талбайг бүрэн ашиглалтанд оруулсанаар тариалалтын талбайг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж албаны хүмүүс хэлж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...