Ноосны урамшуулалд өөрчлөлт оржээ

2014-06-29

            Малчин, мал бүхий иргэд үндэсний үйлдвэрт хонь тэмээний ноос бэлтгэж тушаавал 1 кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгодог. Харин энэ журамд энэ жилээс эхлэн өөрчлөлт орж зөвхөн хоршооны гишүүнд олгохоор болсон байна.

            Манай аймгийн хэмжээнд малчдад энгэрийн тэмдэг, үнхэмлэх, тамга гардуулах ажил 85 хувьтай явагдаж байна. Төр засгаас үйлдвэр, ХАА-н салбарт баримталж байгаа бодлого чиглэлийг мэдээлэх, зорилгоор ҮХААГ-аас зүүн болон төвийн бүх сумдад ажиллаад ирсэн байна. Мөн бог малын хээлтүүлэгчийг ангилах, цөм сүргийн малыг ангилах, богийн хээлүүлэгчийг мэргэжлийн ангид ялган маллах ажлыг зохион байгуулж байна.  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн